Хоггүй Хан-Уул 2020” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

Хоггүй Хан-Уул 2020” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/29 дүгээр захирамжийн дагуу “Хоггүй Хан-Уул 2020” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эко дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдлаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо .Дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ хог тээврийн 24 машин, техник хэрэгсэл, 110 хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 хороодын хог хаягдлын тээвэрлэлт хийж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, хөшөө дурсгалыг угааж, цэвэрлэн ажиллалаа.

Хан-Уул дүүргийн “Эко дүүрэг” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан “Хоггүй Хан-Уул 2020” аяны дэмжиж хог хаягдлаас салах олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон иргэд, албан байгууллага, албан хаагчдадаа баярлалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ТАМГЫН ГАЗАР