Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхантай дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилтай танилцлаа.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Ахмадын хөгжлийн төв”-тэй болж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хорооны ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдэж, сэргээн заслын ор, хөдөлгөөний дутагдалаас сэргийлсэн тоног төхөөрөмжтэй тус өрөөг засаж тохижуулах ажлын явцтай дүүргийн удирдлагууд биечлэн танилцаж ажиллав.
Үргэлжлүүлэн 18 дугаар хорооны “Иргэний танхим”-ыг шинээр засаж, тохижуулсан ажлын явцтай танилцан, шаардлагатай тоног төхөөрөмжийг хорооны Засаг даргад хүлээлгэн өглөө.
Үүний дараа Хан-Уул Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл “Мөрөөдөл” хүүхдийн тасагт 55,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.