Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөнт эргүүлийн машины парк шинэчлэлт хийх замаар гудамж талбайд тавих хяналтыг сайжруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст “Hyundai grandeur” маркийн 2 автомашинийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан /2020.05.01/ өдөр гардуулан өглөө.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд 2 автомашинийг нэмэгдүүлсэнээр алслагдсан хороодод хөдөлгөөнт эргүүлүүд илүү хурдан шуурхай хүрч үйлчлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангахад ихээхэн дэмжлэг болно хэмээн хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид онцлон хэлэв.
Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон албаны хүмүүс оролцлоо.