"Стандарт" банканд шилжүүлсэн 40 сая долларын 10 сая нь Нью-Йоркт бүртгэлтэй УИХ-ын гишүүний данс руу орсон уу

"Стандарт" банканд шилжүүлсэн 40 сая долларын 10 сая нь Нью-Йоркт бүртгэлтэй УИХ-ын гишүүний данс руу орсон уу

"Эрдэнэт" үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нь охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг тус үйлдвэрээс төлүүлсэн мөн 600 орчим сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин худалдан авсан массажны сандал, унадаг дугуй зэрэгт их хэмжээний мөнгө үрсэн баримт ил болсон. Төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж, хувьдаа хэрэглэсэн түүнийг олон нийт шүүмжилж буй. 

Тэгвэл уг үйлдэлтэй нь холбоотойгоор түүнийг огцруулах тухай асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн байна. 

Түүнчлэн түүнийг огцруулах асуудалтай холбоотойгоор "Стандарт" банкны дундын зуучлалд шилжүүлсэн 40 сая долларын асуудал нэлээд өндрөө авах бололтой. Учир нь энэ 40 сая ам доллараас 10 сая нь Нью-Йорк хотод бүртгэлтэй компанид орсон гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг компанийн эзэн нь УИХ-ын гишүүн, сайд гэнэ. Тус сайд өөрийнх нь мэдээлэл өндрөө авахаас өмнө Х.Бадамсүрэнг явуулахаар яаравчилж байгаа гэж эрх баригч МАН дотор яригдаж байна.