Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, замын халтиргаа гулгаа нэмэгдсэнээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болж байгаа талаар Тээврийн цагдаагийн алба болон Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Ялангуяа өвлийн улирал хаяанд ирсэн энэ үед жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуйг өвлийнхөөр солиогүйгээс зохиомол түгжрэл үүсгэх, улмаар осол гаргах эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс зуны дугуйгаа солилгүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.