“САЙН ТУРШЛАГА-2020” арга хэмжээний шилдгүүд тодорлоо...

“САЙН ТУРШЛАГА-2020” арга хэмжээний шилдгүүд тодорлоо...

Нийслэлийн 381 жилийн ой, нийслэлийн 2020 оны “Нэг хот-нэг стандарт”-ын хүрээнд “Сайн туршлага-2020” арга хэмжээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 29-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих хүрээнд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй билээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн шилдэг сайн туршлага, шинэ бүтээл оновчтой санал бүхий тэргүүн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчлах, туршлага хуваалцах, шилдэг технологийг шалгаруулах өдөрлөгийг 2020 оны 10-р сарын 23-ны өдөр тасаг нэгжүүдийн дунд “Сайн туршлага 2020” үзэсгэлэнг зохион байгуулсан. Үзэсгэлэнгийн нэгдүгээр шатанд 5 тасаг нэгжийн 15  бүтээл ирүүлснээс 8 бүтээлийг шалгаруулж оролцлоо.

2020 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулж, нийт 379 бүтээл оролцсон юм.

Хоёрдугаар шатны арга хэмжээнд ирсэн 263 бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 22 сайн туршлагыг шалгаруулснаас:

ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГААР БОЛОВСРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛҮҮД НОМИНАЦИД:

“Иргэдэд зориулсан эрүүл мэндийн дүрсжүүлсэн зөвлөмжүүд” Хүүхдийн тасгийн эмч, ажилтнуудын бүтээсэн цуврал контент бичлэг

ШИЛДЭГ 22 САЙН ТУРШЛАГАД:

Мэс заслын их эмч Ж.Отгонбаярын “Хошного шулуун гэдэсний цоргыг шулж авах сепон бэхлэх мэс засал” бүтээл тус тус амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.