Аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө угаартсан тухай таван дуудлага цагдаагийн 102 болон эмнэлгийн 103 утсанд бүртгэгджээ.
Дуудлагын дагуу очиход нийт 7 хүн угаартсан байсан бөгөөд тэдний хоёр нь нас барсан харамсалтай явдал болсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь гэрт, гурав нь байшинд амьдардаг айлууд байжээ. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулж байна.