ВИДЕО: Тусгаарлалтанд байхдаа аавыгаа алдаж, үр нь зулбасан эмэгтэй тусламж хүслээ

ВИДЕО: Тусгаарлалтанд байхдаа аавыгаа алдаж, үр нь зулбасан эмэгтэй тусламж хүслээ

“Улаанбаатар” зочид буудалд тусгаарлагдаж байхдаа аавыгаа алдаж, үр нь зулбасан эмэгтэй бичлэг хийж, тусламж хүсчээ.

Түүний хувьд хүнд өвчтэй аавтайгаа уулзахаар УОК-д олон удаа хүсэлт өгсөн ч зөвшөөрөл өгөхгүй байсаар аав нь нас баржээ. Мөн 4-5 долоо хоногтой байсан түүний хувьд тусгаарлагдаж байхдаа зулбасан байна. Тэрээр энэ тухайгаа бичлэг хийн олон нийтэд дэлгэсэн бөгөөд ирэх даваа гаригт аавыгаа эцсийн замд нь үдэхэд нь туслахыг хүсчээ. Хэрвээ түүний хүсэлтийг УОК хүлээн авахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.