Тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгожээ

Тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгожээ

"КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд манлайлан ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-ноос УОК-ын шийдвэрийн дагуу коронавируст халдвар орж ирсэнтэй холбогдуулан резидент эмч нарыг дайчлан ажиллуулж эхэлсэн билээ. Энэ хугацаанд нийт 792 резидент эмч 200 гаруй удаагийн давтамжтайгаар тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна.

Тиймээс Резидент эмч нарыг үе шаттайгаар урамшуулж, өнөөдөр 68 резидент эмчид тус бүр нэг сая төгрөгийг олголоо. Мөн 2-3 насны нялх хүүхдээ орхиод 21 хоногийн тусгаарлалтад ажиллаж байгаа гэр бүлийн хоёр резидент эмчид онцгойлон урамшуулал өгсөн байна.

Харин ирэх оноос резидент эмч нарыг цалинтай болгохоор шийдвэрлүүлсэн аж.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө