Английн Лондон хотын “Империал” коллежоос орон нутгийн сургуулиудын 14-18 насны сурагчдын дунд зохион байгуулдаг “Maker Challenge” инновацийн уралдаанд монгол ихэр эгч дүү хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн дараах амьдрал нэртэйгээр тэмцээн зохиогдсон бөгөөд Есүй, Есүгэн хэмээх охид хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.
14 настай Есүй коронавирусийн хөл хорионы үед хүүхдийн сэтгэц болон эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж буй талаар судалж, дасгал хийх, стресс тайлах зорилготой “Томоко” гэж нэрлэсэн дуулга бүтээсэн байна.
Харин гуравдугаар байрт шалгарсан Есүгэн хөл хорионы үеэр хүмүүсийг идэвхтэй байхад туслах зорилготой “Мичка” нэртэй олон талт усны савыг бүтээжээ.
Эх сурвалж: imperial