Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг шалгарууллаа.
Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж.
- Дагвадорж овогтой Аюур- Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо
- Самбуу овогтой Баясах- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо
- Намсрай овогтой Мөнхбаяр- Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
- Хүүжий овогтой Төмөрбаатар -Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо
- Дугар овогтой Бямбаа- Налайх дүүргийн 1 дүгээр хороо
- Дэмид овогтой Хишигт- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо
- Дамдинжав овогтой Энх-Отгон - Сонгино хайрхан дүүргийн 43 дугаар хороо
- Цэрэнтогтох овогтой Төрхүү- Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо
- Жалцан овогтой Дандар- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэд тус тус шалгарчээ.
"Нийслэлийн тэргүүний өрх" шагналыг 1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.