Улаанбаатараас Хэнтий аймаг руу шууд нислэг үйлддэг боллоо

Улаанбаатараас Хэнтий аймаг руу шууд нислэг үйлддэг боллоо

Улаанбаатараас Хэнтий аймаг руу шууд нислэг үйлддэг болжээ. Тодруулбал, 10 хүний суудалтай “Геосан” ХХК-ийн “Цессна 208B” онгоц Улаанбаатар-Хэнтий чиглэлд 1 цаг 10 минутын турш нисэх аж. Нислэгийн үнэ төлбөрийн хувьд 0-2 насны хүүхэд үнэ төлбөргүй зорчих бол, 2-12 насны хүүхэд 30 мянга, 12-оос дээш насны иргэн 60 мянган төгрөг байх юм байна. Мөн зорчигч тус бүр 10 кг ачаатай явах боломжтой гэнэ. Улаанбаатар, Хэнтий аймгийн хоорондын зай 330 км байдаг.