Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлэх тухай дурьдсан. Тэрээр "Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
Эх сурвалж: БШУЯ