НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу 18-ны ням гарагт болох ба 30 сая төгрөгийн супер азтан тодорно. Тохирлыг “Боловсрол” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх юм. Иргэн та энэ оны есдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтаа өчигдрийн дотор /10.17/ бүртгүүлсэн байх ёстой юм.