Тусгай үүргийн онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ

Тусгай үүргийн онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд баасан гарагийн /2020.10.17/ 19 цаг 44 минутад газардлаа.

Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс: Бага насны хүүхэдтэй гэр бүл-51, Өндөр настан-30, эрүүл мэндийн шалтгаантай-22, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

22 цагийн өмнө