Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өгчээ. Угтаа тэрээр 11:40 цагт саналаа өгнө хэмээн зарласан байсан ч, цагаасаа өмнө буюу 11:00 цагт сонгуулийн санал хураах байранд очиж хэвлэлийн ажилтнуудыг төөрөгдүүлсэн байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөрлөгүүд саналаа өгөхөд сэтгүүлчид очиж сурвалжилдаг нь уламжлал болон тогтсон зүйл билээ. Ингэснээр иргэд, сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцоход уриалах, үлгэр дууриал үзүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэгддэг. Гэсэн ч энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд ийнхүү хэвлэлийнхэнтэй уулзахаас зайлсхийсэн байна.