Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн байна. Тэрбээр цахим хуудаснаа "Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз" гэж бичжээ.
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагт улс орон даяар эхэлсэн. Ирцийн мэдээлэл болон бусад асуудлаар 12.00 цагт Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл өгнө гэж буй.