Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт улс орон даяар эхэллээ. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн 12:00, 15:00, 19:00 цагт хэсгийн хороо нэг бүрээс авч, тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээллэх юм байна.
Орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон.
Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулахгүй. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн.