Өнөөдөр Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.
Тиймээс тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.