Маргааш /2020.10.15/ аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль улс орон даяар болно. Энэ өдөр 07.00-22.00 цаг хүртэл санал хураах юм.
Тэгвэл Сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр зөөврийн битүүжилсэн хайрцгаар санал авч байна.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хэсгийн хорооныхон Эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж буй, зөрчлийн улмаас, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн саналыг зөөврийн хайрцгаар авч буй юм.
Өнгөрсөн сонгуулиар 4200 орчим иргэн ийм хэлбэрээр саналаа өгсөн юм.