Сүхбаатарын талбайн урд хэсэг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, зургадугаар сард дууссан.
“Цар тахлын үед цамаан зан гаргалаа” гэх иргэдийн эсэргүүцэл их байсан ч Хотын захиргаа, тэр тусмаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан үл тоосоор “Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Барьсны дараа үнэлэлт, дүгнэлтээ өгнө үү” гэж “тас гүрийсэн”.
Гэтэл уг усан оргилуур нь зөөврийн устайн дээр ажиллахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Одоо тус газарт харлаж зэвэрсэн төмөр, өнгөө алдсан цэнхэр тоосгонууд, дотор нь хог хөглөрсөн байдалтай хотын өнгө үзэмжийг доройтуулсан байдалтай байна.
Мөн сүүлийн өдрүүдэд тус усан сангийн нийт хөрөнгө, зардлын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж эхлэв. Тухайлбал, тус усан оргилуурын нэг сет нь 9800 ам.доллараар Хятадын Алибаба сайт дээр зарагдаж байна. Гэтэл хотын удирдлагууд уг усан санг 3.2 тэрбум төгрөгөөр байгуулсан гэж буй билээ.
Алибаба дээр манай талбайн усан оргилуурын 1 сет нь 9800 ам.доллар бсан. За бүүр 10 нугалахад 98000. Харин манайд 3,2 тэрбум болох жишээний. Ийм бж тэр автусны шахаатай заргалдааж харагдаач, зомбинууд аа!
— Uyanga Tsoggerel (@Uyanga_ts) October 13, 2020