Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар түгжрэлийг бууруулах асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж магадгүй. Учир нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хойшлуулсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж магадгүй байгаа аж. Тодруулбал, тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах, торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх болон зогсоол, зам гүүр нэмж барих зэрэг асуудлаар шийдвэр гаргахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.