Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сумын харьяат 3 иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай согтуугаар малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд живж, нэг иргэн амьд гарч, хоёр нь амь насаа алдсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл Онцгой байдлын газрын алба хаагчид тэдгээр иргэдийн цогцсыг олсон байна.
Тодруулбал, 10.12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.