Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж /ТӨХХК/-ийн гүйцэтгэх захирлаар Vanquish хамтлагийн дуучин Д.Дандий өнгөрсөн наймдугаар сард томилогдсон. Тус биржийн захирлаар гаалийн хэмээх Х.Баатар ажиллаж байсан билээ.
Хөдөө, аж, ахуйн бирж нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага учраас Д.Дандийг тус яамны сайд З.Мэндсайханы тушаалаар томилсон байдаг.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИЖ БҮХ НИЙТИЙН МАРАФОНД ХАМТ ГҮЙЖ БАЙВ-
Дуучин Д.Дандий 1987 онд төрсөн, "Vanquish" хамтлагийн гишүүн Дандий, "Гараад ир" нэртэй бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Дуучнаас өөрөөр төрийн алба болон хувийн компанид ажилласан туршлагагүй гэх мэдээлэл бий бөгөөд улсын хариуцлагатай байгууллагын үйл ажиллагааг мэдлэг, боловсролгүй дуучин залууд даатгалаа гэх шүүмжлэл тухайн үед гарч байсан юм. Мөн Д.Дандий нь хэний кранаар өргүүлж, аль зүгийн дэмжлэгээр Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ гэх таамаг яриа ч олны дунд яригдсан.
Тэгвэл тэрбээр улс төрчдөөс Ерөнхийлөгч Х.Баттулгатай дотно гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Тодруулбал, Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд сурталчилгаанд нь хамт явж олны өмнө нэлээдгүй гарсан. Ганц жишээ дурдахад, Х.Баттулга бүх нийтийн марафон гүйлтэд оролцох үеэр тэрбээр хамт гүйж байв.
Тэдний харилцааг 2007 оноос ч өмнө эхэлсэн гэх мэдээлэл байдаг. Ямартай ч Х.Баттулга өөрийг нь дэмждэг дүүгээ Хөдөө аж ахуйн биржийн даргаар томилуулсан байх магадлалтай байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэгэн цаг үед өөрөө сайдаар нь ажиллаж, бүхэлд нь “эзэлж” байсан Хөдөө, ахуй хөнгөн үйлдвэрийн яамандаа одоо ч эрх мэдэлтэй байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Ерөөс түүний хүмүүсийг тус яаманд үлдсэн одоо ч ажилладаг гэдэг. Харин Д.Дандийгийн хувьд хөдөө аж ахуйн биржийн захирлаар томилогдсоноосоо хойш салбартайгаа танилцах гэж багагүй хугацаанд ажилласан одоо хангалттай бус ажиллаж байгаа гэх жиг, жуг тус байгууллагад яригдаж байна. Ямартай ч дуучид болон спортныхоны төрийн албанд очсон томилгоог тэрбээр үргэлжлүүлсэн ч одоогоор сайн дүн аваагүй яваа аж.