“Хар машиныг хакердах боломжтой” гэж санал тавьсан этгээдүүдийг “залилангийн хэргээр” цагдаад шалгуулна гэв

“Хар машиныг хакердах боломжтой” гэж санал тавьсан этгээдүүдийг “залилангийн хэргээр” цагдаад шалгуулна гэв

Тагнуулын ерөнхий газраас хар машинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү "Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын 11 хүнийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл тархсан. Тодруулбал, Сонгуулийн хар машиныг хакердсан тухай мэдсэн 11 ажилтныг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл тарсан. Энэ нь худал, ор үндэсгүй мэдээлэл юм. Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй. Харин нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг Тагнуулын байгууллагаас шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэх байдлаар замаар зохиомол байдал бий болгож бусдад хамтран ажиллах санал тавьсан.

Аль нэг улс төрийн намын гишүүн тус этгээдэд итгэж мөнгө өгсөн, тэдэнтэй тохиролцсон зүйл тохиолдоогүй бөгөөд тухайн иргэд өөрсдөө сонгуулийн санал тоолох машиныг хакердах боломжгүйг мэдэж байсан. Тиймээс тус хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн газарт шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн” гэв.