Увсын МАН-ын хороо ялсан нэр дэвшигчдээ нэг тэрбумын тендер өгнө гэж АМЛАЛТ өгсөн үү

Увсын МАН-ын хороо ялсан нэр дэвшигчдээ нэг тэрбумын тендер өгнө гэж АМЛАЛТ өгсөн үү

Увс аймгийн МАН-ын хороо Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн албан бичиг үйлдсэн байж болзошгүй байна. Тодруулбал, тус аймгийн МАН-ын хорооны нэгэн албан тушаалтан энэ сарын 06-ны өдөр /2020.10.06/ гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичгийг үйлдэж "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд намын бодлого, намын даргын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж сонгуульд оролцож, ялалт байгуулж сонгогдсон тохиолдолд нэр дэвшигч тус бүрт нэг тэрбум /1.000.000.000/ хүртэл төгрөгийн тендер олгох, төсөл хөтөлбөрт хамааруулах байдлаар дэмжлэг үзүүлнэ" хэмээн бичжээ. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авахын тулд эд материал, мөнгө төгрөг амласан үйлдэл юм. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө