Өнгөрсөн баасан гарагт /2020.10.09/ “Mongolian positive”-н Э.Дөлгөөн, Т.Түвшинбаяр нар “Happy flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа бичсэн нь багагүй шуугиан тариад байна. Тодруулбал, тэд тус төвөөр зуучлуулан 7 сар гаруй хугацаанд хүүхэд асрагчийн үйлчилгээ авахад хүүхэд нь “эрүүгээрээ унаж, салтаа нь түлэгдсэн, нэг ч өдөр ажиллаж үзээгүй зөвхөн анкет бөглөсөн эмэгтэйг асрагчаар илгээсэн, 6,7 асрагч солигдож охины хувьд сэтгэл санаа тогтворгүй ууртай болсон” гэх мэт гомдлуудыг бичсэн юм.
Тэгвэл уг асуудлаар “Happy flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгана гэдгээ мэдэгдлээ.