Өчигдөр нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "60 литр шатахуун ордог машины банкинд маань 72 литр шахаж байна. Үүнийг Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар, Стандарт хэмжилзүйн газар холбогдох төрийн багууллагууд нь шалгаж өгнө үү" хэмээн бичжээ.
Тус иргэний хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ хүлээн авч ажилтнууддаа үүрэг өгөн бодит мэдээллийг авч танилцуулахыг үүрэгджээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас шатахуун түгээх станциудад байнгын хяналт, шалгалт хийж бензиний чанар, шахалт зэргийг шалгадаг билээ.