Хүнсний талон авдаг айл өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна

Хүнсний талон авдаг айл өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна

Зорилтот бүлгийн иргэдийн хүнс тэжээлийн баталгааг хангахын тулд 2009 оноос эхлэн хүнсний талоныг олгож эхэлсэн байдаг. 2009 онд анх 5 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний дэмжлэгийг олгож эхэлсэн бол жил бүр нэмэгдсээр энэ онд цар тахлын улмаас том хүний 16 мянга байсныг 32 мянган төгрөг, хүүхдийн 8 мянган төгрөг байсныг 16 мянга болгожээ. 

Монгол Улсын нийт иргэдийн 7,6 хувь хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байна. Үүнийг тодорхойлохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оноогоор дүгнэдэг аж.

2016 онд 24 мянган өрх хүнсний дэмжлэгт хамрагдсан байсан бол 2017 оноос эхлэн энэ тоог хоёр дахин нэмж,  одоогийн байдлаар 44 мянган өрхийн 244 мянган иргэн хүнсний дэмжлэгт хамрагдаж байгаа юм. Засгийн газраас өнөөдрийн байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 42,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө