“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж байгаа билээ. Тэгвэл тэрээр одоо Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн бүх сумдаар явж 162 хүүхэд үзэхэд 52 хүүхэд хагалгаанд орох шаардлагатай байжээ. Мөн Ойгор хэмээх багийн Нуршуан охины зүрх хүндэрсэн тул хагалгааны зардалд туслахыг хүссэн байна.
“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэх санаачилга бүхий “Зүрх мартахгүй” төслийг энэ оны тавдугаар сараас эхлүүлсэн юм. Тэд 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчлэхийг зорьж байгаа аж.