Найман настай хүү эмээтэйгээ угаартаж, нас баржээ

Найман настай хүү эмээтэйгээ угаартаж, нас баржээ

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд хоёр хүн угаартаж, нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд  оршин суугч 59 настай эмэгтэй О, 8 настай эрэгтэй Т нар угаартсан байна. Талийгаачдыг хөрш айлынх нь хүн маргааш нь буюу 8-ны 15.25 цагийн үед цагдаагийн байгууллага дуудлагад өгч, мэдэгджээ. Албаны үзлэгээр өрхөө гялгар уутаар бүтээсэн, яндангаа авсан байдалтай байжээ.