СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүснэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүснэ

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 9-11 градус дулаан байна” гэж мэдээллээ.