3,2 тэрбумын өртгөөр бүтсэн талбайн усан оргилуур хүйтний улиралд ажиллахгүй гэв

3,2 тэрбумын өртгөөр бүтсэн талбайн усан оргилуур хүйтний улиралд ажиллахгүй гэв

Сүхбаатарын талбайн урд хэсэг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн оронд 3,2 тэрбум төгрөгөөр Усан оргилуур барих ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, зургадугаар сард дууссан билээ. Гэвч 3,2 тэрбумын бүтээн байгуулалт одоо харлаж зэврэн, дотор нь хог хөглөрсөөр буйг бид өчигдөр /2020.10.07/ фото сурвалжилгаар мэдээлсэн. Тэгвэл “Хүйтний улирал эхэлж байгаа учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн усан оргилуур ажиллахгүй” болсон гэдгийг нийслэлийн Хот тохижилтын албанаас мэдээллээ.