Майдар бурхны бүтээн байгуулалтын төсөл хурдацтай явагдаж байна

Майдар бурхны бүтээн байгуулалтын төсөл хурдацтай явагдаж байна

Үндэсний түүх, шашин соёлын хөгжлийг илтгэх 54 метр өндөр Их Майдар бурханыг, Зарлиг увидасын суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн аманд бүтээн босгож байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн онд 54 метр Майдар бурханы бие лагшинг бүтээх ажил дууссан аж. Харин энэ онд суварган байгууламжийн суурийн ажлыг гүйцээсэн бөгөөд гадна карказны ажлыг гүйцэтгэх ажил ид явагдаж байгаа юм байна.

Улмаар ирэх 2021 онд бурханыг өнгөлж алтдах мөн сүншиглэж, мэлмийг нь нээхээр төлөвлөжээ.

 

 




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө