Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева Монгол” компанийн хууль бус ажиллагааны улмаас мал уранд хордож, ургийн гажигтай төл мал ихээр төрж байгаа талаар тус сумын иргэд мэдээлсэн билээ. Харин албаныхан дүн шинжилгээ хийсний эцэст тэдгээр малууд уранд хордоогүй, цус ойртолт явагдсанаас ийм байдалд хүрсэн хэмээн тайлбарласан юм. Тэгвэл энэ асуудлаар сумын иргэд эсэргүүцэл илэрхийлэн 6 хөлтэй ямаа уранд хордсон болохыг батлана гэж төхөөрсөн юм.