Орхон голд живсэн хоёр иргэний эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Орхон голд живсэн хоёр иргэний эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын иргэн 70 настай, эрэгтэй А, 64 настай, эрэгтэй С нар наймдугаар сарын 18-ны өдөр “Орхон” голд сэлэх гэж ороод живжээ.

Уг дуудлагыг  тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 18-31-ний өдөр, Есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулсан. 

Ар гэрээс гаргасан хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн аравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хоёр  бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Ингэхдээ нэгдүгээр бүлэг анх осолдсон газраас “Тавтын пост” хүртэл 45 км-т, хоёрдугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар “Орхон” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө