ВИДЕО: Камчаткийн далайгаас олон мянган амьтан хордсоны улмаас эрэг дээр гарч үхжээ

ВИДЕО: Камчаткийн далайгаас олон мянган амьтан хордсоны улмаас эрэг дээр гарч үхжээ

ОХУ-ын Камчаткийн далайн эрэгт олон мянган далайн амьтад эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарчээ. Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж. Үүнийг нь Камчаткийн байгаль орчны сайд хойгийн ойрхон явж өнгөрдөг тээврийн хөлөг онгоцууд, эсвэл 2011 онд живсэн БНХАУ-ын тээврийн хөлөг онгоц гэх мэт усан доор буй хүний гараар бүтээгдсэн зүйлстэй холбон таамаглаж байгаа гэнэ.

Камчатка бол ОХУ-ын алс дорнод дахь Номхон далай, Охотскийн тэнгистэй уулздаг том хойг бөгөөд тус хойгийн Халактир далайн эрэг дээр аялагчид усанд шумбасныхаа дараа нүд нь түлэгдэх, өвдөх, халуурах, хараа муудах, хоолой хатах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлжээ.

Мөн маш олон аялагчид хувийн цахим орчиндоо дээрх байдлаар шинж тэмдгүүд илэрсэн тухайгаа бичсэн байна. Гэвч хоёр хоногийн дараа далайн эрэг дээр очсон хүмүүс маш олон наймаалж, хавч, далайн од, далайн хөвөн, далайн зараа тэргүүтэй амьтад үхсэн байхыг олж цочирджээ. Одоогоор тус мужийн захирагч Владимир Слодав хяналт, шалгалт хийж буй бөгөөд далайн ус, элснээс дээж авч шинжилгээнд явуулаад байна.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө