Оргил цагаар 27 чиглэлийн 36 автобус дундын зогсоолоос нэмэлтээр хөдөлнө

Оргил цагаар 27 чиглэлийн 36 автобус дундын зогсоолоос нэмэлтээр хөдөлнө

Түгжрэл ихтэйн дээр автобус хүрэлцээгүйгээс иргэд ажилдаа, оюутан, сурагчид хичээлдээ, хүүхэд багачууд цэцэрлэгтээ цагтаа амжиж очиж чадахгүй, хүндрэл учруулах болсон. Нийтийн тээврийн үйлчилгээний газар энэ асуудлыг зохицуулахын тулд аравдугаар сарын 1-нээс эхлэн 27 чиглэлийн 36 автобусыг дундын 13 зогсоолоос нэмэлтээр явуулах зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал,  өглөө, оройн цагаар дээрх автобусыг нэмэлтээр дундын зогсоолоос явуулахааар зохицуулсан юм. Маргааш өглөөний 06.40 цагаас энэхүү зохицуулалт үйлчилж эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд өдөрт 360 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Олон улсын аргачлалаар 1 сая хүн амтай хотод том оврын автобус 1000 явж байж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэж үздэг бол Улаанбаатар хотын хүн ам 1.6 саяд хүрсэн ч өнөөдөр байгаа боломждоо тулгуурлан 900 гаруй автобус үйлчилгээ үзүүлж буй юм. Дундын зогсоолоос нэмэлтээр хөдлөх автобусны чиглэл, цагийн хуваарийг доорх хүснэгтээс тодруулан үзээрэй.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө