93-р сургуулийн багш нар баяр тэмдэглэх төсвөө “Ид шидийн орон”-д хандивлалаа

93-р сургуулийн багш нар баяр тэмдэглэх төсвөө “Ид шидийн орон”-д хандивлалаа

Ерөнхий боловсолын 93 дугаар сургуулийн хамт олон багш нарын баяр тэмдэглэхээс татгалзжээ. Харин тэд багш нарын баярт зарцуулах мөнгөө хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төв "Ид шидийн орон"-д хандивлалаа.

Энэхүү санаачилгыг 93 дугаар сургуулийн Урлаг, гоо зүйн тэнхимийн багш нар гаргажээ. Харин хүүхдийн хүчирхийллийн эсрэг  аянд нэгдэх энэ саналыг сургуулийн багш, удирдлагууд нь дэмжсэнн байна. Хүүхдийн  хүчирхийллийн эсрэг нөлөөллийн аянд багш нар нэгдэж байгаа нь анх удаа юм. Тэдний хандив “Ид шидийн орон”-ы хүүхдүүдийн  хамгаалах байр болон боловсолд зарцуулагдах юм байна. Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр хүүхэд хамгааллын чиглэлд  анхаарч, оролцож, чадвал хүүхдүүдийг аливаа эрсдлээс сэргийлэх боломж бүрэн байгааг 93 дугаар сургуулийн багш нар онцолж байлаа.