Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хүрэн баавгай малчны хот руу дайрчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хүрэн баавгай малчны хот руу дайрчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн нутаг Могойн болон Зулзагын гол дагуу нутагладаг 10 гаруй малчны хотонд хүрэн баавгай орж, 30 гаруй бог иджээ. Орон нутгийн иргэдийн дуудлагын дагуу байгаль хамгаалагчид газар дээр нь очиж, ажилласан байна.

Сүүлийн 20-иод хоногт баавгай малчдыг айдаст автуулж, нүүхэд хүргэжээ. “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Дамдинсүрэн хэлэхдээ “Тус нутагт баавгай нутагшдаг ч сүүлийн үед малчдын хот, гэр лүү халдах нь олширлоо. Энэ нь Хүйтэний гол дагуу алтны уурхай олширч, хүний хөл хөдөлгөөн ихсэн, зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдсантай холбоотой гэж үзэж байна. Бид айлуудад очиж, баавгай дайрсан үед ямар арга хэмжээ авч, амиа хамгаалах талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа” гэж мэдээллээ.