Улаанбаатараас Дархан, Өвөрхангай зэрэг чиглэлд халтиргаа гулгаа ихээр үүссэнийг анхаарууллаа

Улаанбаатараас Дархан, Өвөрхангай зэрэг чиглэлд халтиргаа гулгаа ихээр үүссэнийг анхаарууллаа

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цас их хэмжээгээр хялмайлан орж, шуурч байгаагаас:

Улаанбаатар-Арвайхээр,

Улаанбаатар-Дархан,

Булган-Мөрөн,

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна.

Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг ЗТХЯ болон Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна.