Архангайн зарим сумдад 11см хүртэлх цасан бүрхүүл тогтжээ

Архангайн зарим сумдад 11см хүртэлх цасан бүрхүүл тогтжээ

Архангай аймгийн нийт нутгаар 9-р сарын 29, 30-ний өдрүүдэд их хэмжээний цас оржээ. Үүнтэй холбогдуулан ЦУОШТөвөөс өнөөдөр өглөө буюу 10-р сарын 01-ний 08.00 цагийн байдлаар цасны зузааны мэдээг нарийвчлан гаргасан байна.

Тус мэдээгээр Төвшрүүлэх, Хангай сумдын нутгаар 10-11 см зузаан, Эрдэнэбулган, Тариат, Булган, Өндөр-Улаан, Хотонт, Чулуут, Цахир сумдын нутгаар 1-9 см цасан бүрхэц тогтсон байна. Тиймээс тус аймгийн Цагаан давааны замыг АЗЗА ТӨХК-ийхан цэвэрлэсэн бөгөөд одоогоор зам давааг хаагаагүй байгаа аж.