Баянзүрх дүүрэгт 5 настай хүү угаартаж нас баржээ

Баянзүрх дүүрэгт 5 настай хүү угаартаж нас баржээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг Монел орчимд өчигдөр /2020.09.30/ орой таван настай хүүхэд угаартаж нас баржээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Дуудлагын дагуу шуурхай бүрэлдхүүн хэргийн газар очиход таван настай "Б" нь гэртээ угаартаж нас барсан байжээ. Мөн түүнтэй хамт хүргэн ах болох 29 настай "Б" нь угаартсан байдалтай ухаангүй байсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр 29 настай иргэн "Б" нь ахындаа 5 настай хүүг нь харахаар очсон байгаад ийнхүү бяцхан хүү амь насаа алдсан байна. Анхан шатны үзлэгээр тухайн айл яндангаа авч, өрхөө бүтээсэн, зуухны яндан залгадаг хэсэгт таг тавьсан, угаарын хий мэдрэгч нь ажиллаагүй байдалтай байжээ.

Угаарын хордлогоор ухаангүй байдалтай байгаа 29 настай эрэгтэй УНТӨ-т эмчлүүлж байна.