Нүхтийн зам, Наадамчдын гудамжаас Хан-Уул хүртэлх замыг 10 хоног хаана

Нүхтийн зам, Наадамчдын гудамжаас Хан-Уул хүртэлх замыг 10 хоног хаана

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан 1,7 км авто зам барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

Тус замын барилгын ажлын хүрээнд Нүхтийн замаас Хан-уул дүүрэг 4-р хорооны нэгдсэн эмнэлэг хүртлэх 712 у/м, Наадамчдын гудамжнаас Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртлэх 280 у/м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийхээр болсон байна.

Тиймээс иргэдийг тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас анхаарууллаа.