“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2019 оны ажлын үзүүлэлтээрээ хамт олноо манлайлсан 19 инженер техникийн ажилтан албан хаагчид, жолооч, засварчдыг байгууллагын зардлаар Хайнанд амраалаа. Аялал нь ажилтнуудыг хариуцсан ажилдаа үр бүтээлтэй ажиллах, шинийг санаачлах урам өгөх үндсэн зорилготой.
Аялалыг “Аялалын гүүр” ХХК зохион байгуулсан. Ажилтнууд хөтөлбөрийн дагуу 10 өдрийн аялалд гарч, 108 м өндөртэй бурханы хөшөөг үзэн, “Яалун булан” далайн эрэг, Сармагчны арлаар зугаалж, дүүжин гүүрээр гарч, эрүүл агаарт амран, тэмцээн уралдаанд оролцон цагийг хөгжилтэй өнгөрүүллээ.