Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхүү мужид үерт өртсөн 100 хүүхдийг Монголд АМРААНА

Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхүү мужид үерт өртсөн 100 хүүхдийг Монголд АМРААНА

Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас өнгөрсөн сарын 27-нд тус мужийн Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автсан. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1.3 метрт хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, эрчим хүч тасраад байгаа юм. Албан ёсны мэдээллээр, үерийн улмаас 18 хүн амиа алдаж, 13 хүн сураггүй алга болж, 112 хүн эмнэлэгт хүргэгдсэн.

Мөн үерт автсан 50 гаруй суурин газар байгаа бөгөөд тэдгээр газарт 10 мянган хүн амьдарч байгаа ажээ. Эрхүү мужийн Захиргаанаас Ерөнхий сайд Дмитрий Медведевт хандсан цахим хурал хийж, нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Эрхүү мужийн олон мянган айл, өрх иргэдэд, их хэмжээний хохирол учраад байгаа тул үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-аас санаачилжээ.  Уг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжин оролцохоо илэрхийлсэн байна. Энэ хүрээн тэрбээр “орон гэргүй болсон айл өрхүүдийн 100 хүүхдийг Монгол улсын хүүхдийн зусланд амрааж сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, эмчилгээнд хамруулах”-аар төлөвлөжээ.