Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 

Тодруулбал,  энэ сарын 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 17-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сөрын 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө