АШУҮИС-ийн захирлаар Н.Хүрэлбаатарыг томилжээ

АШУҮИС-ийн захирлаар Н.Хүрэлбаатарыг томилжээ

Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Эл албан тушаалд Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатарыг томилсон байна.

Тэрбээр асрагчаас ажлын гараагаа эхлүүлж, сумын эмч, ЭМШУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх институт, Био анагаахын сургуулийн захирал, Халдварт өвчин судлалын төвийн захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.