Ангууч: Наймдугаар сарын 07-нд дүү нарт амьдрах байрных нь бичлэгийг үзүүлсэн

Ангууч: Наймдугаар сарын 07-нд дүү нарт амьдрах байрных нь бичлэгийг үзүүлсэн

Өнгөрсөн сард "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр өөрийн найз О.Мөнхжинтэй хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболор охиныг гурван өрөө байртай болгохоо зарласан мэдээ цахим ертөнцөд тархсан.

Харин үүнээс хойш хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Ариунболор “Хандивын дансанд хэдэн төгрөг цугларсан болон бусад нарийн зүйлсийг би мэдэхгүй.

Одоогоор зүгээр хандив өгнө гэж яригдаж байгаа болохоос би тэр өдөр Ангууч, Мөнхжин ах нараас хандивын мөнгө аваагүй гэдгийг хэлмээр байна” гэж хэлсэн юм. Мөн Б.Баттөрийг "хандивын мөнгө өгөөгүй байр авч өгнө гэсэн нь худал мэдээлэл" гэх мэт мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Харин Б.Баттөр "Наймдугаар сарын 7-нд очиж үзээд, дүү нар руугаа бичлэгийг нь явуулсан байдаг юм. Энэнээс илүү сайхан сэтгэл боломж гэж хаана байхав дээ" хэмээн байрны бичлэгийг нийтэлжээ.