Онгоцонд ихэр охидыг эх барьж авсан эмч нарт нэг удаа үнэгүй нисэх эрхийн бичиг гардууллаа

Онгоцонд ихэр охидыг эх барьж авсан эмч нарт нэг удаа үнэгүй нисэх эрхийн бичиг гардууллаа

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт 2020 оны долдугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ.

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, , ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч  Ё.Даваа нар эх хүүхдийн аюулгүй байдлыг ханган шуурхай ажиллаж, эсэн мэнд эх барьж авсан юм.

Харин МИАТ ТӨХК-ийн зүгээс эх барьсан эмч нартаа компанийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичиг болон бэлэг дурсгалын зүйлс гардуулан өгч талархлаа илэрхийлсэн байна. Онгоцонд мэндэлсэн охидод бүх насаар нь үнэгүй зорчих эрхийг бэлэглэсэн билээ.